“Best of classics: Open air” тоглолт 07-р сарын 04-нд тоглоно

11657425_963949936969593_1494518461_nМонгол улсын төрт ёсны Их баяр наадмаа эх орны хөгжлийг ертөнц дахинаа батламжлан харуулдаг сонгодог урлагийн дээжээс таашаан мэдэрч хамтдаа тэмдэглэхийг УДБЭТеатрын уран бүтээлчид урьж байна.

УДБЭТ-ын хамт олон Монгол улсдаа анх удаа 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Best of Classics-Оpen air” сонгодог урлагийн үдшийн цэнгүүнийг “Саунд оф Монголиа” компанитай хамтран НСУГазар, НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулсан билээ. Үзэгчдээс өндөр үнэлэлт авсан уг үйл ажиллагааг “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулахаар НЗДТГ шийдвэрлэсний дагуу ийнхүү   “Best of classics-Open air” тоглолт 07-р сарын 04-ний үдэш үзэгч олондоо дахин хүрч байна. Энэ удаа НЗДТГ, НСУГ, УДБЭТ, Саунд оф Монголиа ХХК бүгд хамтран зохион байгуулж, тоглолтыг улам чанаржуулан үзэгч олондоо хүргэж байна.

“Best of Classic:Оpen air” цогц хөтөлбөр нь дэлхийн сонгодог болон үндэсний бүтээлийн дээжсээс сонгон бэлтгэсэн, өвөрмөц тайз, онцгой хөтөлбөр бүхий тоглолт юм. Энэхүү тоглолт нь УДБЭТеатрын гадаа талбайд хийж буй бүрэн хэмжээний томоохон бүтээл бөгөөд үзэгчиддээ улам ойртох, дэлхийн театруудын үзвэрийн болон сурталчилгааны бодлогын жишигт хүрэх, театрынхаа урын сангийн шилдэг бүтээлүүдийг үзэгчдийнхээ хүртээл болгох зорилготой. Нийслэл хотын зүрхэнд орших УДБЭТ-ын хамт олон амралтын өдөр бүр соёлт хүн төрөлхтний өв болсон гайхамшигт бүтээлээр үзэгчиддээ үйлчилдэг боловч суудлын тооны хязгаарлагдмал байдлаас шалтгаалан нэг дор 500-аас олон үзэгч хамарч чаддаггүй билээ. Харин “Best of classics-Open air” анхны тоглолтыг нэг дор 2500 үзэгчид үзсэн бөгөөд энэ удаа 3500-4000 үзэгчид ирнэ хэмээн хүлээж байна.

Үзэгч та бүхэн “Best of classic open air” арга хэмжээний үеэр УДБЭТ-ын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, 2015-2016 оны уран бүтээлийн хөтөлбөртэй танилцаж, цаашдын төлөвлөгөөнд өөрсдийн санал, хүсэлтээ өгөх боломжтой.

Сонгодог урлаг танд налгар зуны намуун орой, сэтгэлийн хөгийг хөндсөн шинэлэг мэдрэмжийг төрүүлэх болно.Poster

Их хотын иргэд, зорин ирсэн зочид, эрхэм хүндэт үзэгч та бүхнийг 07-р сарын 04-ны орой их хотынхоо төв талбайд хүндэтгэн угтъя.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99024933, 99194570, 88044508 утсаар, www. оpera-ballet.mn, вэб сайтаас, FB-ээс, opera_ballet@yahoo.com цахим хаягаар тус тус авч болно.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …