ДБЭТ-ын хамт олон нөгөөдөр Чингисийн талбайд “Best of Classic-Open air” тоглолтоор үзэгчиддээ мэндчилэх гэж байна. Тус театрынхан өнгөрсөн оны долдугаар сарын 6-нд “Саунд оф Монголиа” компани, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн соёл урлагийн газарын дэмжлэгтэйгээр төв талбайд зохион байгуулж байсан билээ. Өнөөдөр дээрх тоглолтын талаарх мэдээлэлийг ДБЭТ-ын захирал Мөнхзул, тус театрын уран сайхны удирдагч, ардын жүжигчин А.Дашпэлжээ, Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин, “Саунд оф Монголиа” компанийн захирал Х.Дамдинсүрэн нар сэтгүүлчдэд өглөө. Дээрх тоглолт нь “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд болно. Үндэсний болон дэлхийн сонгодог бүтээлээс сонгож, өвөрмөц тайз, онцгой хөтөлбөрийг үзэгчдэд хүргэхийг тэд зорьж байгаа гэсэн. Хурлын үер ДБЭТ-ын уран сайхны удирдагч А.Дашпэлжээ, “Саунд оф Монголиа” компанийн захирал Х.Дамдинсүрэн нарын сэтгэгдэлийг сонссон юм.
А.Дашпэлжээ: Сор бүтээлд оролцох уран бүтээлчид шилдгийн шилдэг л байж таарна
Өнгөрсөн жил бид дотоодын болон гадаадын бүтээлийг сорчилж тоглосон бол энэ удаа зөвхөн дэлхийд сор болсон сонгодог бүтээлийг тоглоно. Сонгодог бүтээлд оролцож байгаа уран бүтээлчид ч мэдээж шилдгийн шилдэг байж таарна. Тиймээс өнөөдөр уран бүтээлчид хэн нь хэн бэ гэдгээ харуулахын тулд үүнд оролцохоор өрсөлдөж байна. Тиймээс ирэх жил зөвхөн манай театрын уран бүтээлчид биш гадаадад суугаа болон орон нутгийн уран бүтээлчид эд хаваа гайхуулах байх. Тэгэхээр залуу уран бүтээлчдийн өмнө ч нээлттэй болно. Өнгөрсөн жилийн тоглолтыг 2500 хүн үзсэн. Гэтэл улам их хүн үзэх байж гэсэн яриа гарсан болохоор энэ удаа 3500-4000 үзэгч цуглана. Нэмж хэлэхэд сонгодог урлаг гэдэг тухайн орны хөгжлийг харуулдаг. Өчигдөр шөнө л гэхэд гавьяат жүжигчин Г.Ариунбаатар маань “урлагийн олимп”-т түрүүллээ. Түүний өмнө манай театрын гоцлол дуучин Э.Амартүвшин мөн л том амжилт үзүүлсэн. Эн бүхнээс харахад манай улсын сонгодог урлагийн хөгжил сайн байгаа.
Х.Дамдинсүрэн: Задгай талбайд тоглуулвал олон мянган хүнд зэрэг үзэх боломжтой
ДБЭТ-ын уран бүтээлчидтэй би анх танилцсанаасаа хойш олон жилийн нүүр үзэж ээ. Өмнө хугацаанд зөвхөн театрын хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан ч сүүлдээ арай том арга хэмжээ зохион байгуулья гэсэн санаа төрж, тэдэнд хэлсэн. Тэд мэдээж сайхан хүлээж авч өнөөдөр хоёр дахь жилдээ уг арга хэмжээгээ өлгийдөх гэж байна. Театр маань 500 хүний суудалтай. Харин задгай талбайд тоглуулвал олон мянган хүнд зэрэг хүргэж болох давуу талтай.
У.БАЯР
www.breakingnews.mn