Нийслэлийн Засаг дарга “Ил тод Улаанбаатар академи” – Зөвлөлдөх ардчиллын танхим байгуулах тухай А/567 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Авлигын эсрэг сургалт, судалгаа, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах, нийгэмд үйлчлэх зорилго бүхий нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Ил тод Улаанбаатар академи” – Зөвлөлдөх ардчиллын танхимыг байгууллаа. Тус танхимын даргаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ажиллана.
Академийн үндсэн чиглэл нь авлигын эсрэг ил тод байдал, нээлттэй засаг, зөвлөлдөх ардчиллыг дэмжих зорилгоор нийслэлийн иргэд, нийтийн албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, олон нийтэд авлигыг үл тэвчих уур амьсгалыг бий болгох, авлигаас ангид байх нөхцлийг бүрдүүлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, эрдэм шинжилгээний практик судалгаа, сургалт, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг явуулах, олон улсын тэргүүн туршлага солилцох, хамтран ажиллаж түншлэх, үйл ажиллагаагаараа Зүүн хойд Ази болон Төв Азийн дэд бүс, улмаар Ази Номхон далайн бүс нутгийн хэмжээнд манлайлан ажиллахад оршино.
Зөвлөлдөх ардчиллын танхимын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч нийслэлийн Засаг даргын дэргэдэх Авлигын эсрэг Олон нийтийн зөвлөлд танилцуулах, захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Бодлого хариуцсан нарийн бичгийн дарга, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболдод даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Түлхүүр үгнийслэл
Санал болгох мэдээ
УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа
УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …