Налайхын Захирагчаар сонгогдсон Ш.Хаан даваа гарагт тангараг өргөнө

f16df975b3cdc75fc3fb136daeeeb6d0Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Налайх дүүргийн иргэдээс авсан санал асуулгыг үндэслэн нийслэлийн ИТХ-ын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар Нийслэлийн дагуул хот байгуулах  шийдвэр гаргасан.  Уг шийдвэрийн дагуу УИХ-ын 1994 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан Хот тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журам,  НИТХ-ын Тэргүүлэгчдийн 77 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын А/437 дугаар захирамжийн дагуу Налайх хотын Захирагчийн сонгуулийг зохион байгуулж дахин санал хураалтаар нэр дэвшигч Шаравхааны Хаан санал өгсөн нийт сонгогчийн 50,87 хувийн саналыг авч, Налайх хотын Захирагчаар сонгогдсон юм. Налайх хотын Захирагчийн бүрэн эрхийг баталгаажуулах асуудлыг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн  шийдвэрлэж, нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Тиймээс Налайх хотын Захирагчийн бүрэн эрхийг баталгаажуулж, тангараг өргөх ёслолын ажиллагааг 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 12:00 цагаас Налайх дүүргийн Соёл урлагийн ордны өмнөх талбайд зохион байгуулах гэж байна. Ёслолын ажиллагаанд Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Налайх дүүргийн удирдлага, Налайх хотын оршин суугчид оролцоно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …