“Best of Classic-Open air” тоглолтыг хүн бүр үзэх боломжтой

best-ofУДБЭТ-ын уран бүтээлчид маргааш Чингисийн талбайд цуглана. Учир нь тэд “Best of Classic-Open air” тоглолтоо үзэгчиддээ өргөн барих гэж байгаа юм.

Энэхүү наадмыг  Санаачлагч “Саунд оф Монголиа” компанийн захирал Х.Дамдинсүрэн хэлэхдээ “Бидний хэсэг залуус энэхүү арга хэмжээг хийхээр хэдэн жилийн турш судалж, өнгөрсөн жил төр хувийн хэвшил, урлагийн байгууллага гэсэн алтан гурвалжингийн үндэслэл дээр анх удаагаа амжилттай болсон. Сүүлийн үед дэлхийн улсын хөгжил, чадавхийг сонгодог урлагаар нь үнэлдэг болсон байгаа. Тиймдээ ч манай сонгодог урлагийнхан дэлхийн түвшинд гайхалтай мөрөө үлдээн дуу хоолойгоо цангинуулж байна. Сүүлийн үед манайхан сонгодог урлагт улам дурладаг болж. “Найрсаг Улаанбаатар” төслийн хүрээнд нийслэлээс сонгодог урлагт томоохон хэмжээний дэмжлэг үзүүлэн хөрөнгө оруулалт хийж байгаад хувь хүн болон залуу хүний хувьд талархал илэрхийлье. Энэ гайхалтай сайхан уран бүтээлчдийг удирдан менежмент хийж байгаа театрын удирдлагууддаа талархал илэрхийлье. ДБЭТ-ын эзэд болсон авьяаслаг залуустаа Гавьяат жүжигчин, гоцлол дуучин Э.Амартүвшингийн мөрөөр дэлхийн түвшинд гарна гэдэгт бид итгэлтэй байна. Монголын сонгодог урлаг дэлхийд өөрийн гэсэн онцлогтой, мөртэй, уламжлалтай гэдгээ батлан илэрхийлнэ гэдэгт би итгэлтэй байна” гэв.

Энэ удаа 3500-4000 үзэгч цуглана гэж тооцоолж байгаа юм билээ. Дэлхийн шилдгийн шилдэг 28 бүтээл эгшиглэх энэхүү тоглолтыг та бүхнийг хүрэлцэн ирж зуны намуун орой, сэтгэлийн хөгийг хөндсөн шинэлэг мэдрэмж авахыг хүсч байна.Задгай талбайд болох учир хүн бүр хүрэлцэн ирж тоглолтыг үзэх боломжтой.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …