МАН-ын “Шинэчилье” хөдөлгөөн иргэдээсээ санал авч эхэлжээ

DSC00076 МАН-ын залуу гишүүд болох Ж.Бат-Эрдэнэ, Н.Номтойбаяр, О.Содбилэг, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Энхтүвшин, Б.Ганхуяг, Н.Батсүмбэрэл, Х.Болдмандал нарын 20 гаруй залуус намдаа “Шинэчилье” хөдөлгөөнийг байгуулан ажлаа эхлүүлээд буй.

Тус хөдөлгөөнийхөн Тусгаар тогтнолын ордны өмнө гэр барьж иргэдээс санал авч эхэлсэн байна. Улсын баяр наадмын дараагаар хуралдах Бага хурал, есдүгээр сард зохион байгуулагдах МАН-ын их хурлаас ямар шийдвэр гаргахыг иргэд хүлээж буй талаар санал авч эхлээд байгаа юм байна. Мөн  намд хийгдэх шинэчлэлийн асуудлаар гишүүд, дэмжигчид, ард түмнээсээ санал авч байгаа юм байна.

“Нийслэл Улаанбаатар хотоос гадна орон нутагт МАН-ын шинэчлэлийн асуудлаар сайн дураараа санал авах арга хэмжээг зохион байгуулахыг иргэд, олон нийтээс уриалж байна” гэж тус арга хэмжээг зохион байгуулагчид мэдэгдсэн юм. Тусгаар тогтнолын өмнө баригдсан Монгол гэрт намын шинэчлэлийн асуудлаар санал авах ажил 09:00 – 19:00 цагийн хооронд үргэлжилж байна.

DSC00066

DSC00074

DSC00076

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцон, сурын талбай, шагайн асарт зочиллоо

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.07.11/ Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар …