“Урт” автобус явж эхэлнэ

3448526559a459ebabee71Баяр наадам угтаад нийслэлчүүдийн тав тухтай байдлыг хангах гэж, нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрөөс 21 метр ууттай залгаа автобус үйлчилгээнд гарна. Беларусын Минск хотод үйлдвэрлэсэн тус автобус нь 170 орчим хүний багтаамжтай бөгөөд 20 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд гарна гэдгийг албаныхан хэлж байв.

Энэ автобусыг манай улсаас гадна ОХУ, Герман, Латви болон Литва улсад үйлчилгээнд ашигладаг ажээ. Өмнө нь манай улсад 21 метр урттай автобус нийтийн тээврийн үйлчилгээнд огт явж байгаагүй бөгөөд түүхэндээ анх удаа Maz-215 маркийн залгаа автобусыг нийслэлчүүдийн хэрэгцээнд ашиглах гэж байгаа аж.

эх сурвалж: bataar.mn

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …