Уул хайрхадын тайлга, тахилгын тухай нэн ховор бүтээл хэвлэгджээ

Nomiin-nuur Яруу найрагч,сэтгүүлч Г.Төрмөнх, Ховд их сургуулийн багш буддын гүн ухаан судлаач, доктор А.Батсуурь нарын Өндөр Хөхий уулын төрийн тахилгатай холбогдуулан туурвисан “Дээр тэнгэрийн ахуй – Дэргэд агчийн сэтгэл” ном уншигчдын гар дээр очлоо.

Энэ бүтээл нь уул хайрхад болон газар лусыг тахиж тайхын учир холбогдол, үүсэл язгуур, өдгөө цагт үүнийг хэрхэн уламжилж авч явж байгаа байдал, түүнчлэн энэхүү ёс үйлдэлтэй холбоотой өнөө цагийн алдаа эндэгдэл, төр шашныхны болон хүмүүсийн тэр бүр олж мэдэж амжаагүй ховор мэдээллүүдийг судлан, гаргаж тавьсанаараа нэн ач холбогдолтой ажээ.

Энэ номонд үгүүлэгдсэн зүйлс нь зөвхөн Өндөр Хөхийн уулын тайлга тахилгаар хязгаарлагдахгүй бүхий л газар орны уул хайрхад, лусын тахилга хийгээд Монголчуудын язгуур  сэтгэлгээний нарийн нандиныг хөндөж, асуудал дэвшүүлсэн бараг анхны бүтээл болж байгаа тул төрийн өндөр албаныхнаас авахуулаад шашин номын зүтгэлтнүүд, ард иргэд хотлоороо тунгаан үзэж, сэнхрэн ойлговол зохилтой чухал бүтээл болсон байна хэмээн Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн гүүш Го Аким, нэрт түүхч, зохиолч сэтгүүлч, зураач Т.Мандир, МЗЭ-ийн шагналт нэрт зохиолч Н.Сүхдорж, Ховд аймгийн Засаг дарга асан МУИС-ын эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор профессор Г.Нямдаваа  болон бусад эрдэмтэн судлаачид дуу нэгтэй үгүүлсэн байна.

Г.Одонтуяа

ugluu-logo5

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …