Зүүдэнд минь инээмсэглээч /видео/

resize_1436151305-318x4803899218472015-07-07-08-54[www.urlag.mn]Дуучин Анхзаяагийн Баасандэлгэр “Зүүдэнд минь инээмсэглээч” дуугаа бүтээжээ. Сонсох бүрт Орос нутгийн хөгжимлөг аялгуу хийгээд “Байгаль нуур”-ын үнэр агаарыг шингээсэн дүр, дүрсийг энэхүү бүтээлээс харах сайхан байлаа.

   Монгол Улсын Гавьяат жүжигчин “буржгар” Жагааг  “Эрхүүгийн хавар” дуугаа  дуулах бүрт л өргөн Cибирийн энэ нутагт өнгөрөөсөн дүр зураг нүднээ тусдагсан. Тэгвэл үүний адил  мэдрэмж, хайр, дурлал, хамаг нандин бүхнээ дурсан үлдэх содон бүтээлд “Зүүдэнд минь инээмсэглээч” дуу багтаж чадлаа.

   Ер нь “Эрхүүгийн хавар” дуунаас өөр Орос нутгийн сайхныг шингээсэн бүтээл манайд өдгөөг хүртэл байсангүй гэхэд болно. Хол замыг туулж, олны сэтгэл шингэсэн энэхүү бүтээл олныхоо сонорт орших нь мадаггүй ээ.

 

www.urlag.mn

Санал болгох мэдээ

З.Цогтгэрэл: Багшийн цалинг 3.5-5 сая төгрөгт хүргэвэл багш нар тогтвор суурьшилтай ажиллана

Багшлах эрхийн гэрчилгээ олгох журам, багшийн хомсдол, гүйцэтгэлийн үнэлгээ, цалингийн асуудлаар Монголын Боловсрол, Шинжлэх ухааны …