Жүжигчин Ааяа “МУГЖ” цол тэмдгээр шагнуулжээ

aay282200700201507070342Жүжигчин Ааяа буюу Ш.Алтанцэцэгийг үзэгч түмэн хүндэлдэг. Драмын театрын нэгэн үеийн уран дүрийн эзэн хэмээгдэж явсан жүжигчин Ш.Алтанцэцэг хэмээх авьяаслаг жүжигчин өдгөө хошин урлагийн тайзнаа тэр тусмаа бүр “Мөрөөдлийн театр”-ын тайзнаа олон гайхалтай дүрийг бүтээж үзэгч түмнийнхээ хайр хүндлэлийг хүлээсээр яваа. Тэрбээр дан ганц уран бүтээл туурвиад зогсохгүй сүүлийн 6-7 жилийн хугацаанд эхчүүд, эмэгтэйчүүдийн сайн сайхны төлөө олон гайхалтай хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулдаг. Тэгвэл түүний авьяас билиг, нөр их хөдөлмөрийг нь үнэлэн “МУГЖ” цол тэмдгээр шагнажээ. Түүнд уншигчдынхаа өмнөөс халуун баярыг хүргэе.

Д.Ана

Эх сурвалж: www.dorgio.mn

Санал болгох мэдээ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

​Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.04/ Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, …