Өнгөрсөн сарын 22-оос 26-ны өдрүүдэд “Дорнын өргөө”, ”Мастер инженеринг” ХХК-ууд болон хувь хүмүүс дулаан, бохирын шугам засварлах, барилга угсралтын ажил хийхдээ УБЦТС ТӨХК-д мэдэгдэж, кабель шугамын трассын тодруулга, зөвшөөрлийг аваагүйгээс цахилгаан дамжуулах кабель шугамуудыг гэмтээж, олон тооны хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр удаан хугацаанд тасалдууллаа.
УБЦТС ТӨХК-ийн зүгээс эдгээр компаниудад холбогдох хууль дүрмийн дагуу арга хэмжээ ногдуулахаар акт тогтоох ажил хийгдэж байна.
эх сурвалж: undesten.mn