Бассейнууд усыг шаардлагын хэмжээнд хүртэл халдваргүйжүүлдэггүй зөрчил илэрчээ

bas201577Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг халуун усны 74, сауны 39, бассейны 10, нийт 123 үйлчилгээний газарт хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар сауны газруудад эмнэлгийн анхны тусламж үзүүлэх эмийн сангүй саунд ороход хориглох өвчний заалт, нэрийг ил тод бичиж байршуулаагүй, үйлчлүүлэгсдийн артерийн даралт хэмжих аппаратгүй, ажиллагсад нь мэргэшээгүй, тухайн чиглэлээр сургалтад хамрагдаагүй, үйлчлүүлэгсдийг аюулгүй байдлын мэдээллээр хангах дотоод холбоогоор хангагдаагүй, усан бассейны газруудад дотоодын хяналтын лабораторигүй, усан сангийн усыг шаардлагын хэмжээнд хүртэл халдваргүйжүүлдэггүй, бассейны усыг сольсны дараа усны сорьц авч шинжлүүлдэггүй, усан бассейны усны гүнийг тэмдэглэсэн тэмдэг, тэмдэглэгээгүй, ажиллагсад урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамрагдаагүй зөрчлүүд илэрсэн байна.

Халуун усны үйлчилгээний газруудын усанд орох өрөөнд байх ёстой савангийн тавиур, гишгүүр мод, хальтирахаас хамгаалсан резинэн дэвсгэр, сандал дээр тавьж суух зориулалтын даавуу, цагаан хэрэглэл, толь, өлгүүргүй, 30 хувьд нь агаажуулалт хангалтгүйгээс чийг ихтэй, хөгц мөөгөнцөр ургасан, ажиллагсдын 50 хувь нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, өдөр тутмын цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг шаардлагын хэмжээнд хүртэл хийдэггүй, ажиллагсад нь үйлчилгээний ажлынхаа онцлог, тавигдах шаардлагыг хэрэгжүүлж ажилладаггүй, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүй орчинд ажил, үйлчилгээ эрхэлж байгаа нь “Ариун цэврийн тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтыг зөрчиж байна.

Шалгалтын явцад нийтдээ 420 зөрчил илрүүлснээс 261 зөрчлийг газар дээр нь арилгуулж, акт 4, албан шаардлага 44, дүгнэлт 68-ыг үйлдэж холбогдох газруудад хүргүүлж, зөрчилтэй байсан ААНБ, албан тушаалтан, иргэнд нийтдээ 3.366.000 төгрөгийн шийтгэвэр ноогдуулсан байна.

Шалгалтанд хамрагдсан саун, бассейн, халуун усны үйлчилгээний 123 газрын 49 нь буюу 39,8 хувь нь Монгол Улсын Засгийн газрын 311 дүгээр тогтоолын дагуу дотоод хяналт шалгалтын журам баталж мөрдүүлээгүй, 45 нь буюу 36.6 хувь нэгж ажилтангүй байгаа нь “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтыг зөрчиж байна.Нийслэлийн нийт хүн амын 60 хувь нь гэр хороололд амьдарч, гэр хорооллын иргэд нийтийн халуун усаар үйлчлүүлэх хэрэгцээ шаардлага байсаар байгаа үед халуун усны газрыг жил бүр хяналт шалгалтанд хамруулж, эрслийг үнэлэх шаардлагатай байна.

эх сурвалж: new.mn

Санал болгох мэдээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан  дөрөвдүгээр сарын 25-нд “Чингис хаан олон улсын нисэх …