Дэлхийн хамгийн алдартай гэрэл зургийн үнэн түүх

4lan64ca0rco32cd8r2rgf7i30Гэрэл зурагчин Стив Маккари энэ охины зургийг дүрвэгсдийн хуаранд дарсан ч нэрийг нь тэмдэглэж авахаа мартчихсан юм. Энэ гэрэл зургийг дарснаас хойш 31 жил өнгөрчээ.

1984 онд Стив Маккари дайны талаарх материал цуглуулахаар Афган-Пакистаны хил дээр байх дүрвэгсдийн хуаранд очжээ. Тухайн үед хуаранд бага сургууль дөнгөж байгуулагдаад байв. Сурагчдын дунд байх 12 настай афган охиныг Стив хараад багшаас нь хэн болохыг, гар бүл нь хаана байгааг асуужээ.

Төрөлх тосгоныг нь нисдэг тэрэгнээс пуужингаар харваж дэлбэлж сүйтгэх үед түүний эцэг эх амь үрэгджээ. Тэр эгч, дүү, эмээгийнхээ хамт амьд үлдэж, дайснаас зугтан хоёр долоо хоногийн турш уулс дамжин алхсаар Пакистаны хил дээр ирсэн аж. Багшийг ийнхүү ярьсны дараа Стив охины гэрэл зургийг даржээ. Тэрээр Вашингтон хотод ирээд гэрэл зургийн хальсаа угаасны дараа ямар үнэ цэнтэй зураг дарснаа ойлгосон гэдэг. Ногоон нүдтэй афган охины зураг сэтгүүлийн нүүрэн дээр хэвлэгдсэн даруйдаа дэлхийн хамгийн алдартай гэрэл зураг болон хувирсан юм.

6leltqda5tdsru5o9r8d0lbtnk

17 жилийн турш охиныг хэн болох тухай хэн ч мэдэхгүй байлаа. Энэ хугацаанд Афганистан улс дэлхий ертөнцөөс тусгаарлагдсан, хаалттай улс байв. Харин 2001 онд Талибанчуудыг түлхэн унагасны дараа л сая нэг нээлттэй улс болсон юм.

“National Geographic” сэтгүүлийн баг тэр даруй Афганистанд хүрэлцэн ирж өнөөх охиныг хайж эхэлжээ. 2001 онд тэрээр 30 орчим настай болсон байлаа. Эрсний эцэст 17 жилийн тэртээ зургаа авахуулсан охиныг олжээ. Түүнийг Гула Шарбат гэдэг, Желалабад ба Пешавар хотод амьдардаг болохыг ч мэдэж авчээ. 12 настайдаа гэрэл зургаа авахуулж тэр нь “National Geographic” сэтгүүлийн нүүрэнд хэвлэгдэн дэлхий даяар алдаршсанаа Гула Шарбат харин 17 жилийн турш мэдээгүй явсан юм.

Эх сурвалж: www.hiub.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …