Үе мөч хөшсөн, хавдсан, хөндүүрлэсэн байдалтай өдрийг өнгөрүүлэхэд мэдээж хүндрэлтэй. Харин үе мөчний өвдөлт, зовиурыг намдаах шидтэй хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулж байна.
1. Яргай загас
Зарим төрлийн загасны мах “Омега -3″ хэмээх тосорхог бодисоор баялаг байдаг. Энэ нь шохойжилт, хуян гэх мэт үе мөчний үрэвслээс урьдчилан сэргийлэхэд тустай. “Омега-3″-аар баялаг загасны махаас дурдвал: яргай загас (salmon), туна (tuna), май загас (herring), хар амар (mackerel) загас.
2. Интоор жимс
Интоор жимс өөрийн гүн улаан өнгөө антоцианы найрлагаас олж авдаг. Энэ антиоксидант нь үрэвслийг намдаадаг. Зарим судалгаанд дурдсанаар интоор жимс нь хуян хөөрөлт, үе мөчний өвчний үрэвслийн үед өвчнийг намдаадаг бөгөөд фитнесс, спортоор хичээллэдэг хүнд дангаар идэх болон, жүүс хэлбэрээр хэрэглэхэд нэн тустай юм.
3. Күйно будаа
Та хэвлийн хөндийн үрэвсэлтэй юу? Цавуулаг өндөртэй хүнснээс харшилдаг уу? Энэ төрлийн зовиуртай хүмүүс буудай, хөх тариа, арвай будааг хүнсэндээ түлхүү хэрэглэхийг зөвлөж байна. Хэвлий ташаа хавийн өвдөлтөөс сэргийлэхийн тулд та күйно /Quinoa/ будаа болон цагаан, хар, шар будаануудыг хүнсэндээ хэрэглээрэй.
4. Оливийн тос
Дундад зууны үеийн хүнсний гол бүтээгдэхүүн болох оливийн тос нь олеокантал (oleocanthal) хэмээх түүхий эдийг агуулдаг. Үрэвслийг намдаагч ибупрофен хэмээх бэлдмэлийн адил олеокантал нь COX-1, COX-2 гэх үрэвслийг өдөөгч ферментийг идэвхгүйжүүлдэг. Дундад зууны үеийнхэн үүний тусламжтай үе мөчний хэрх өвчин болон бусад үрэвслүүдийг намдаадаг байсан аж.
5. Тюрмерик
Тюрмерик бол карри гэх мэт Энэтхэг хоолнуудын чухал найрлагад тооцогддог гашуувтар амттай Энэтхэг халуун ногоо юм. Амьтад дээр хийсэн судалгаанаас үндэслэн тюрмерик нь үе мөчний үрэвслийн эсрэг куркумин хэмээх бодисыг агуулдаг нь тогтоогдсон байна.
6. Ногоон цай
Ногоон цай нь кейтчинс (catechins) хэмээх антиоксидантаар баялаг юм. Лабораторын шинжилгээгээр энэ найрлага нь остеоартритын үед түлхүү тохиолддог мөгөөрсийн гэмтлээс урьдчилан сэргийлж, хүний биеийг бүхэлд нь тайвшруулдаг увидастай нь батлагджээ.
7. Брокколи
Сулфорафейн (sulforaphane) нь байцааны аймгийн хүнсний ногоонуудад байдаг хүхрийн өндөр агууламжтай антиоксидант юм. Сулфорафейн нь ситокин (sytokines) хэмээх үрэвслийн хэмжээг өсгөдөг бодисын өсөлтийг зогсоодог.
8. Бүхэл үрийн тариа
Талх, нарийн боовонд агуулагдсан байдаг бүхэл үрийн тариа нь үрэвслийг намдаах байдлаар үе мөчний эрүүл байдлыг сахин хамгаалдаг. Илүүдэл жинтэй насанд хүрэгсдийн хүнсийг боловсруулсан тарианаас бүхэл үрэнд шилжүүлж хийсэн 12 долоо хоногийн хугацаатай судалгааний үр дүнд, тэдний C урвалт уураг буюу үе мөчний үрэвслийн хэмжээ маш бага түвшинд очсон нь илт байжээ.