Төмрийн хүдрийн нөөцийн таамаг 10 тэрбумаар нэмэгдэв

a0ea42d1d1f78bcbig Монголын геологичид төмрийн хүдрийн ордын 14 гол бүс нутагт судалгаа хийж, 11 тэрбум тонн төм­рийн хүдрийн таамаг нөөц тодорхойлсон байна. Энэ нь Монголд нэг тэрбум тонн төмрийн хүдрийн нөөцтэй гэсэн таамгийг эвдэж байгаа хэрэг. Төмөртэй, Баянгол, Төмөр толгойн ордод нийт 343 сая тонн хүдэр бий. Хараат-Уул, Эрээний орд 71.5 сая тонн төмрийн хүдэртэй. Таян нуурын ордод 71.7 сая тоннын нөөц тогтоогдоод байна. Хоёр жилийн өмнө гурван сая тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолж байсан. Харин өнгөрсөн онд таван сая тоннд хүрсэн судалгаа байдаг. Ирэх гур­ван жилд 11 сая тоннд хүрэх төлөв байна гэдгийг судлаачид хэлж байна.

Монгол Улс өнгөрсөн онд 350 мянган тонн ган бүтээгдэхүүн хэрэглэжээ. Харин ирэх хоёр жилд 500 мянган тонн болох судалгаа бий. Гэтэл Дарханы төмөр­лөгийн үйлдвэр 55.4 мянган тонн ган туйван, арматур  үйлдвэрлэжээ. Төмрийн хү­дэр боловсруулж бус хаягдал төмөр ашиглаж байгаа юм.  Цаашид тус үйлд­вэрийг өргөтгөж, Дархан, Сэлэн­гийн бүс нутаг дахь төмрийн хүдрийн ордуудаа ашиглах ёстой гэж эдийн засагчид зөвлөжээ.

images (1)

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 128 мянган тонн сул коксжих нүүрс биржээр арилжааллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 20 багц …