Г.Ариунбаатар, Э.Амартүвшин, “Хөсөгтөн” хамтлагийнхан шагналаа гардан авлаа

32_1af73b45149d9242249bd437d3ca1e4bd541548eӨнөөдөр төрийн ордоны А танхимд улс эх орныхоо нэрийг дэлхийд таниулж ирсэн авьяаслаг хамтлаг, дуучиддаа засгийн газраас шагнаж урамшууллаа.

Тодруулбал П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас Гран при шагнал хүртсэн Г.Ариунбаатарыг 80 сая, Английн “BBC” агентлагаас зохион байгуулсан “Gardiff singer of the world” уралдаанд Үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн Э.Амартүвшинг 20 сая, “Авьяаслаг Азичууд” шоунд амжилттай оролцон Дэд байр эзэлсэн “Хөсөгтөн” хамтлагт 24 сая төгрөгөөр тус тус шагналаа.

Шагналыг Монгол улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар гардууллаа.

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

“Ulaanbaatar Music Festival 2025” энэ сарын 20-ний өдөр зохион байгуулагдана

Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, өргөн цар …