Тэйлор Свифт дээд амжилт тогтоов (видео)

Өнгөрсөн оны 11 дүгээр сард дуучин Тэйлор Свифт Blank Space дуундаа хийлгүүлсэн шинэ клипээ толилуулсан билээ. Найруулагчаар нь Жозеф Кан ажилласан уг клип амжилт олох нь тодорхой байсан юм. Тэр цагаас хойш найман сар болоход Свифтын клипыг үзсэн хүмүүсийн тоо нэг тэрбумыг давжээ.
Энэ үзүүлэлтээрээ Тэйлор бүсгүй дэлхийн хөгжмийн салбарт нөлөөтэй нэгэн гэдгээ ойлгуулаад зогсохгүй шинэ дээд амжилтыг тогтоов.
Свифт бүсгүй маш богино хугацаанд тэрбум хандалт авсан дэлхийн анхны дуучин эмэгтэйгээр тодорсон аж. Тэйлор Свифт шүтэн бишрэгчдэдээ талархлаа илэрхийлсэн бичвэрийг твиттерт үлдээжээ.


Санал болгох мэдээ

Б.Ууганбаяр:Эр хүн цаг барьдаг, хэлсэндээ хүрдэг, худал хэлдэггүй байх ёстой

“Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 104 жилийн ой өнөөдөр /2025.03.18/ …