Ааяа Гавьяат цолоо гардан авлаа

11720743_965125703538058_438511611_nСалбар салбартаа амжилт гаргаж яваа урлаг соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалахын салбарынханы хичээл зүтгэлийг үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр одон, медаль гардууллаа.

Үүний нэг хошин урлагийн жүжигчин Ш.Алтанцэцэг буюу Ааяа Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаажээ. Түүний хувьд хамгийн сүүлд “Мөрөөдлийн театр”-т тоглох болсон билээ. Хошин урлагийн акулууд гэгддэг Одноо, Өлзийхүү нартай хамтдаа тайзан дээр үзэгчдийг инээлгэж явсан тэрбээр ийнхүү гавьяат болсон аж. Ааяадаа уншигчдынхаа өмнөөс баяр хүргэж, уран бүтээлийн амжилт хүсье.

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

​Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.04/ Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, …