Гадаадад буй иргэд нөхөн даатгалд хамрагдана

Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа тасалдсанаас болж иргэд их бага хэмжээгээр хохирдог. Албан байгууллага нь татан буугдсан, дампуурсан, цомхотголд өртсөн зэрэг олон шалтгаанаар иргэд ажилгүй болж, түүнээс шалтгаалан нийгмийн даатгал төлсөн хугацаа нь багасч, тэтгэвэр тэтгэмж нь ч авах ёстой хэмжээндээ хүрэхгүй байх нь бий. Тиймээс НДЕГ-аас энэ оны наймдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 1990-2000 оны хоорондох 11 жилд ямар нэгэн  шалтгаанаар ажил хөдөлмөр эрхлээгүй, эрхэлж байсан ч нийгмийн даатгал төлөөгүй иргэдийн нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх ажлыг эхлүүлээд байна. Одоогийн байдлаар нийтдээ 235 мянга гаруй иргэд нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөөд байгаа гэнэ. Ийн нөхөн төлөхийн тулд иргэд харъяа дүүргийнхээ нийгмийн даатгалын байгууллагад хандах юм. Энэ тухай бид өмнө нь дэлгэрэнгүй мэдээлэл хүргэсэн. Манай мэдээг уншсан иргэдээс санал хүсэлт, асуулт ирүүлсний дотор Шведэд аж төрдөг нэгэн иргэнээс “Гадаадын улс оронд ажиллаж амьдарч буй иргэд энэхүү нөхөн төлөлтийг хийлгэж болох уу” хэмээн асуужээ. Бид энэ талаар НДЕГ-ын холбогдох мэргэжилтнээс тодруулан асуухад:

-Гадаадын улс оронд аж төрж буй Монгол Улсын иргэд нийгмийн даатгалын нөхөн төлөлтөд хамрагдах бүрэн боломжтой. Ингэхийн тулд иргэд манай байгууллагын вэб сайт руу нэвтрэн нийгмийн даатгалын нөхөн төлөлт гэсэн хэсэг рүү орж өөрийн мэдээллийг оруулна. Тэрхүү мэдээллийг бөглөхдөө Монголд өөрийг нь төлөөлөх хүний тухай тодорхой мэдээлэх учиртай. Төлөөлөл болсон хүн нь манай байгууллагад хандаж, гадаадад байгаа хүнийхээ бичиг баримтыг энд хөөцөлдөн бүрдүүлснээр нийгмийн даатгал нөхөн төлөгдөнө гэлээ.

эх сурвалж: ньюс.мн

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …