Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Япон улсын Асахикава хотын дарга Нишикава Масахито нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
- Талууд хүйтэн бүс нутгийн авто замын салбарт туршлага солилцох
- Хоёр хотын төрийн захиргааны албан хаагчдыг харилцан мэргэшүүлэх, туршлага судлах, давтан сургах
- Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хооронд ажлын арга барил, туршлага солилцох чиглэлээр өргөн хүрээтэй ажил зохион байгуулахын зэрэгцээ хоёр хотын иргэдийн харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж, бат бөх найрсаг харилцаа болон хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг тодорхой ажлуудыг гүйцэтгэх юм.
Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Манай хотын хөгжилд их хувь нэмэр оруулж, ялангуяа гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамтарч ажиллаж байгаа. Танай хотынхонд болон танд талархал илэрхийлье. Цаашдаа хоёр талын хамтын ажиллагаа улам эрчимжинэ гэдэгт итгэж байна” гэлээ Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.