Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа

imagesМонгол Улсын Их Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон дагалдан гарах бусад хуулиуд баталлаа.

Хууль батлагдсанаар тагнуулын байгууллагын нэгдмэл тогтолцоог бүрдүүлж,  тагнуулын байгууллагын үйл ажиллагаанд баримтлах зарчим, хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зохицуулалтыг тодорхой болгосон. Түүнчлэн тагнуулын байгууллагын ажилтанд тавигдах шаардлагыг өндөрсгөж, тагнуулын ажилтнаар сонгон судлах, томилох, чөлөөлөх тусгайлсан журмыг Монгол Улсын Ерөнхий сайд баталдаг байх зэрэг зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүд орж байгаа юм.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …