Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газрууд үүрийн 04 цаг хүртэл ажиллах боломжтой боллоо

59bf9b4e0c67a19b15eaa1307501a94bНийслэлийн удирдлагын Зөвлөлийн хурлаар хэлэлцсэний дагуу Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг түр тогтоох тухай Нийслэлийн Засаг даргын A/609 тоот Захирамж гарлаа.

Захирамжаар “Архидан согтуурахтай тэмцэх тухай хуул”-ийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасны дагуу НИТХ – ийн хурлаас согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн батлах хүртэлх хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудын  ажиллах цагийн хязгаарыг 2015 оны 07 дугаар сарын 09-нөөс эхлэн шөнийн 04 цаг хүртэл байхаар тогтоолоо.
Батлагдсан цагийн хязгаарыг мөрдүүлж, Захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газарт үүрэг болгов. Нэгдсэн удирдлагаар хангаж, зохион байгуулалтад анхаарч,  хяналт тавихыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд даалгалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Бэлхээс Сэлхийн эцэс хүртэлх 4.4 км авто замын хучилтын ажил …