“Цагдаагийн инээмсэглэл” фото зургийн уралдаан зарлалаа

imgУлаанбаатар хотын цагдаагийн газраас “НАЙРСАГ УЛААНБААТАР-ИНЭЭМСЭГЛЭХ МОНГОЛ” аяны хүрээнд JCI Монгол байгууллагатай хамтран “ЦАГДААГИЙН ИНЭЭМСЭГЛЭЛ”сэдэвт фото зургийн уралдааныг иргэд, цагдаагийн алба хаагчдын дунд 1 сарын хугацаатай зарлаж байна.

Фото зургийн уралдааныг зохион байгуулснаар  цагдаагийн байгууллагын ажил албаны онцлог, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг иргэд, олон нийтэд эерэгээр сурталчлах, цагдаа-олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх цагдаагийн байгууллага, алба хаагчдын ажил үйлчилгээг  цахим сүлжээгээр иргэд, олон нийтэд сурталчлах юм.

Уралдаан 2015 оны07дугаар сарын 10-наас 08дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд явагдана. Уралдаанд оролцох сонирхолтой иргэд, цагдаагийн алба хаагчид өөрсдийн авсан фото зургийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Facebook, twitter олон нийтийн сүлжээ хуудас /www.facebook.com/ubcitypolice, www.twitter.com/ubcitypolice/, “Инээмсэглэх Монгол” үндэсний хөдөлгөөний www.facebook.com/SmilingMongoliaMN хуудсанд ирүүлнэ үү.

Уралдаанд шалгарсан эхний гурван байрыг зөөврийн компьютерээр шагнаж урамшуулна.

Санал болгох мэдээ

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорнод аймагт ажиллав

Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний …