Ахуйн зөвлөгөө

 2805– Буцалж цэвэрлэх дотуур хувцас цамцны платмасс товчыг авахгүй бол буцалгах явцад хэлбэрээ алдах, өнгө нь муудаж болно.

– Зөөлөн эдлэлээр бүрхсэн мебелийг эхлээд сойзоор цэвэрлэж дараа нь давстай цэвэр усанд мушгисан цэвэр марль самбай тавьж бүлээн индүүгээр индүүднэ.
– Халуун греликний усыг амархан хөргөхгүйн тулд түүндээ бага зэрэг давс хийвэл удаан барина.

– Лакадсан ширээн дээр индүү, халуун данх, халуун аяга тавьснаас лак цайрч толбо үүсгэсэн нөхцөлд нунтаг цагаан давсан дээр ургамлын тос дусаагаад хөвөнд шингээн дугуй хөдөлгөөнөөр толбо арилтал нь арчаарай. Хуучирсан толбыг ургамлын тосоор 2-3 цаг байлгасны дараа давсаа зайлуулаад ноосон даавуугаар арчина.

– Лакадсан ширээн дээр усны толбо үүсвэл гурил цацаад ургамлын тос шингээсэн хөвөнгөөр толбо арилтал нь зүлгэнэ.

– Индүүний ул шарлавал тэр дор нь цэвэрлэх хэрэгтэй. Харин хутга юм уу үзүүртэй зүйлээр хусаж болохгүй. Индүү халаагаад, орос цуугаар чийглэсэн даавуугаар бүлээн индүүгээ арчаад ноосон даавуугаар арчаад ноосон даавуун дээр нимгэн тараасан давсан дээгүүр зөөлөн үрнэ.

– Индүүнд үл мэдэг шарласан хувцасны толбон дээр сонгины шүүс түрхээд хэдэн цаг болсны дараа угаахад толбо арилна.

– Синтетик материалаар хийсэн хувцсыг хэт халуун индүүгээр индүүдвэл материал нь хайлж индүүнд наалдана. Yүнийг цэвэрлэхэд маш хэцүү. Индүүгээ хөргөөд бүлээн болохоор ацетон эсвэл хумсны лак арилгагч шингэнээр индүүний улыг үрж цэвэрлэнэ.

– Савхин бээлийг цагаан цуутай усаар арчвал зөөлөн болно.

– Цуутай усанд булхсан торго маш зөөлөн болдог.

– Цонхны шарласан торыг давстай усанд дэвтээн угааж угаах нунтагтай усанд хэдэн цаг байлгавал цагаан болно.

– Их хиртэй хөшгийг хоолны давстай усанд дэвтээвэл хир нь амархан арилна.

ugluu-logo

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …