Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадам үргэлжилж хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ.
Бөхийн барилдааны зүүний магнайг Дархан аварга Г.Өсөхбаяр, барууны магнайг аварга О.Балжинням нар манлайлав. Дархан аварга А.Сүхбат энэ жилийн наадамд зодоглоно хэмээж байсан ч өчигдөр барилдахгүй гэдгээ мэдэгдсэн билээ.
Энэ жилийн баяр наадамд улсын цолтон 86, аймаг, цэргийн цолтон 205, сумын цолтой болон залуу бөх 221, нийт 512 бөх зодоглож байгаа юм. Тухайлбал улсын алдар цолтой бөхчүүдээс Дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нарын дөрвөн аварга, Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Б.Ганбат, Н.Батсуурь, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, Д.Мөнх-Эрдэнэ нарын долоон улсын арслан, Б.Гантогтох, М.Баяржавхлан, Д.Рагчаа, Н.Ганбаатар, И.Доржсамбуу, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан нарын 7 улсын гарьд, Ч.Санжаадамба, Ц.Баярсайхан, Ц.Мягмарсүрэн, Б.Сайнбаяр, Д.Бумбаяр, Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Т.Санчир, нарын 11 улсын заан, Л.Пүрэвжав, Г.Элбэг, Г.Ганхуяг, Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, Э.Оюунболд нарын 20 улсын харцага, Э.Энхбат, И.Ёндонсамбуу, Ц.Лхагвасүрэн, Ш.Уламбаяр, Ц.Цогтжаргал, Ж.Отгонбаяр, Б.Чинзориг, Р.Пүрэвдагва нарын 37 улсын начин зодоглож байгаа юм. Одоогоор Г.Өсөхбаяр, О.Балжинням, арслан Д.Мөнх-Эрдэнэ нар нэг даваад байна.
Эх сурвалж: mnb.mn