Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын азарганы уралдаан Хүй долоон худагт болж, түрүү магнайгаа тодрууллаа.
Азарганы уралдаанд улсын наадамд удаа дараа айраг, түрүү хүртсэн олон хурдан буян тоосоо өргөж байна. Улсын наадмын гурван түрүү Улс халзан, Монгол хээр зэрэг алдар суут хурдан хүлгүүд шандас юугаа сорин Хүй долоон худагийн зүлэг ногоон дэвжээнээ уралдав.
Нийт 193 азарга хурдалснаас Архангай аймгийн Их тамир сумын уяач Г.Тэмүүлэнгийн хээр азарга түрүүлж. Төв аймгийн Сэргэлэн сумын Тод манлай уяач, Гавьяат малчин Дамбадаржаагийн Ононгийн бага хээр азарга аман хүзүүдлээ.
Харин,
Айргийн гуравт Дамбадаржаагийн Ононгийн янзага зээрд,
Айргийн дөрөвт Хөвсгөл Мөрөн сумын Болдбаатарын халиун азарга,
Айргийн тавд Ховд аймгийн Загдсүрэнгийн Мэдсайханы хээр азарга тус тус хурдаллаа.
Г.Уянга
Эх сурвалж:olloo.mn