Улсын их баяр наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх талаар Ус, цаг уурын орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн ахлах мэр гэжилтэн Ж.Цогтоос тодрууллаа.
-Наадмаар иргэд тав хоног амарна. Амралтын өдрүүдэд цаг агаарын төлөв байдал ямар байх талаар мэдээлэл өгнө үү?
-Улсын баяр наадам болоход ганц хоног үлдлээ. Наадмын эхний өдрүүдэд манай орны ихэнх нутгаар халах шинжтэй байна. Цаашид их хэмжээний бороо орж, сэрүүсэх ханд лагатай байгаа. Агаарын температурын хувьд мар гааш буюу 11нд баруун болон төвийн нутгаар, 12 нд төвийн нутгийн зүүн тал, говь болон төвийн нутгаар өдөртөө 3237 хэм дулаан болно. Харин энэ сарын 13наас хойш ихэнх нутгаар агаарын температур 1015 хэм болтлоо буурч, сэрүүсэх төлөвтэй байна.
-Нийслэлд хэдэн хэм хүртэл халах бол?
-Улаанбаатар хотод өнөөдрөөс 13ныг дуустал өдөртөө 30 хэмээс дээш халах шинжтэй байна. Энэ сарын 11нд баруун, 12нд баруун болон төв, говийн нутгийн баруун хэсгээр, 13 нд ихэнх нутгаар, 14, 15нд нутгийн зүүн хагаст бороо зүсэрч, зарим газраар дуу цахилгаантай, аадар бороо орж, салхи секундэд 1618 метр хүрч ширүүснэ. Цаг агаар хэт их халж, удаан хугацаагаар бороо орж, байгалийн аюултай үзэгдэл ажиглагдах нь ихэвчлэн өндрийн хориг урсгалтай холбоотой байдаг. Иймд баяр наадмын эхний өдрүүдэд нутгийн төв болон зүүн хэсгээр хурц нартай, халуун байх боловч цаашдаа сэрүүсч бороо их орно. Иймд иргэд баярлаж, наадахдаа анхаарал болгоомжтой байж, малчид ноосолсон хонь осгох, гол усны түвшин нэмэгдэж үер бууж болзошгүйг онцгойлон анхаарах хэрэгтэй.
Б.ТӨРБАТ
Эх сурвалж: Unen.mn