Их насны морьдын уралдаанд МУАУ Буднямын Буяннэмэхийн хээр халзан түрүүллээ

CJnsGPxUkAAuJKuХүй долоон худагт Их насны хурдан морьны уралдаан гарааны зурхайгаас эргэн барианы зурхайд орлоо.  Их насны морьдод нийт 321 морь бүртгүүлснээс 2 морийг морины комиссынхоны  хэмжилтээр хасч нийт  320  их  моьд шандасаа сорьж уралджээ.

Их насны морьд барианы зурхайд ороход:

Ховд аймгийн Мөст сумын Монгол Улсын Алдарт уяач Буднямын Буяннэмэхийн хээр халзан түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүллээ.

Аман хүзүүнд Завхан аймгийн Яруу сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн өсгий цагаан зээрд,

Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын шарга,

Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Дагвадоржийн Цэрэнжигмэдийн хамар цагаан халтар,

Айргийн тавд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Эрчим хүчний дэд сайд Өлзийхутагийн Пүрэвбаатарын загал  морь тус тус хурдалжээ.

Ugluu.mn

 

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …