Баяр наадмын өдрүүдэд эмнэлгүүдийн ажиллах цагийн хуваарь

54d848b7cc7bb4d6bigТулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын өдрүүдэд Нийслэлийн Эрүүл мэндийн газарт 2015 оны долоодугаар сарын 16-ны өдрийн 09 цаг хүртэлх баяр наадмын өдрүүдэд хариуцлагатай жижүүр ажиллуулж, 320981 дугаарын утсанд 24 цагаар 1, 2 дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар гомдол санал хүлээж авна.

2015 оны долоодугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд 10-16 цагийн хооронд өрхийн эрүүл мэндийн төвүүд  ажиллана. Мөн дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дотор, мэс засал, шүдний кабинетууд ажиллаж үйлчилгээг иргэдэд үзүүлнэ.

Баяр наадмын өдрүүдэд 10-16 цагийн хооронд Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв ажиллаж нэн яаралтай амны хөндийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм.

Сурын болон шагайн харвааны талбай, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор, гаднах талбайд түргэн тусламжийн автомашин, эмчийн хамт ажиллуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ.

“Хүй долоон худаг”-т хурдан морь унаач хүүхдүүдэд Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг шуурхай үзүүлэхийг Яаралтай түргэн тусламжийн төв буюу иргэдийн хэлж заншсанаар 103 хариуцахаар болсон байна. Баярын өдрүүдэд хүүхдийн түргэн туслам, Дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн хүлээн авах тасаг 24 цагаар иргэдийг хүлээн авч шаардлагатай тусламжийг үзүүлнэ.

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …