Улаанбаатарт 30 хэм дулаан

indexЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Сэлэнгэ, Дархан, Хэнтий, Дорнодын газар тариалангийн нутгаар агаарт 32 градусыг давж хална.

Малчид, ард иргэд, наадамчдын анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хагаст, 13-14-нд ихэнх нутгаар бороошиж сэрүүсэх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2015 оны долоодугаар сарын 12-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн зарим газар, говийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 12-17 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дорнод, Монголын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. 28-30 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 22 хэм дулаан, харьцангуй чийг 25 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны долоодугаар сарын 13-наас долоодугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

13-14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 13-нд ихэнх нутгаар, 14-нд говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 13-14-нд нутгийн төв хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …