Өвөрхангайн наадамд 17 настай хүү түрүүллээ

143665939355a1aec18d939Аймгийн наадамд 256 бөх зодоглосноос Нарийнтээл сумын харьяат улсын шонхор, сумын заан Батжаргалын Лхагвадорж найм даван түрүүлж “Аймгийн арслан” цолд хүрсэн бол Хархорин сумын харьяат аймгийн харцага Оюунгэрэлийн Бундхорол долоо даван үзүүрлэж “Аймгийн заан” болжээ.

Их шөвөгт Богд сумын харьяат, сумын заан Хэвэлхүүгийн Энхчулуун, Уянга сумын харьяат, сумын заан Оюунцэцэгийн Бат-Эрдэнэ нар шалгарч “Аймгийн харцага” болсон байна. Мөн Нарийнтээл сумын харьяат, сумын заан Баяртогтохын Мөнх–Өрнөх, Хайрхандулаан сумын залуу бөх Жамбал-Иш нар тав давж “Аймгийн начин” болжээ. Баян-Өндөр сумын харьяат, аймгийн харцага Баясгалангийн Батжаргал тав давж чимэг нэмсэн бол Есөнзүйл сумын харьяат, аймгийн начин Оргодолын Түмэндэмбэрэл цолоо баталжээ.

Сумын заан Ц.Бээжин, Б.Бямбадорж, Г.Чулуунбаяр нар цолны даваанд шороодсон бол аймгийн заан Д.Дарханбаатар, М.Даваасүрэн, аймгийн харцага О.Үйтүмэн, аймгийн нэмэх начин Т.Ядамсүрэн нар дөрвийн даваанд унажээ.

www.zaluu.com

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …