Улаанбаатарт 21-23 градус дулаан байна

weather-middle5989131492013-07-11-09-58[www_urlag_mn]Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн ихэнх, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн баруун хэсгээр 15-20 градус, Дорнод, Монголын тал нутгаар 31-36 градус, зүүн зүгийн нутгийн баруун, говийн нутгийн зүүн хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. 21-23 градус дулаан байна.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

ЦАГ АГААР: Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Булган, Сэлэнгийн нутаг, Архангайн зүүн, Төв аймгийн баруун …