Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ

Эргүүл 12015 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн байдаар Хангай нуруунаас эхтэй Идэр, Чигэстэй, Богд, Хожуул, Цагаантуруут, Увс нуурын сав газрын Чигж, Баруунтуруун, Хангилцаг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-70 см нэмэгдэж, Богд гол үерийн түвшинг 5 см давсан байна. Харин Алтай нуруунаас усжих Буянт, Их Хянганы нурууны Халх гол Ялалт баг орчимд үерийн түвшинг 5-10 см, Ховд гол Мянгад сум орчмоор үерийн аюултай түвшинг 25 см тус тус давсан хэвээр буюу элбэг устай байна. Ирэх өдрүүдэд нийт нутгаар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул гол мөрний усны түвшин нэмэгдэнэ. Иймд дээрх голуудын сав болон гол мөрний эрэг, татам дагуу суурьшиж, нутагшиж буй малчид, наадамчин олон, ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг  үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

    Ус судлалын сектор

                                                                   2015.07.13

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …