Улсын Их дэлгүүрийн баруун талаас Баруун 4 зам хүртэл замыг хаажээ

4dinvgbmshl3unr3m3qoru6gqvУлаанбаатар хотын дахин төлөвлөлтийн барилгажилт, бүтээн байгуулалт, өнөөгийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан дулааны болон цэвэр бохир усны шугам хоолойг өргөтгөх ажил энэ зун явагдаж байна.

Энэ ажлын хүрээнд Баянгол зочид буудлын зүүн талаас эхлэн баруун дөрвөн зам хүртэлх төв магистраль шугамыг солих юм. Өмнө нь Төв шуудангийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэл, Цэцэг төвийн уулзвараас УИД-ийн зүүн талын хүртэлх замыг хааж, засварын ажлыг гүйцэтгэгч компаниуд хийсэн.

Харин энэ сарын 13-ны 23.00 цагаас ирэх наймдугаар сарын 14-ний өдөр хүртэл Энхтайваны өргөн чөлөө Улсын Их дэлгүүрийн баруун талаас Баруун 4 зам хүртэл замыг хааж, төв шугамын засварын ажлыг үргэлжлүүлж байна. Иймд тухайн замыг сонгон хөдөлгөөнд оролцдог иргэдэд Баруун сэлбийн гудамж, Жуулчны гудамж, Сөүлийн гудамжийг сонгож явахыг сануулъя.

Eagle.mn

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …