ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны бөх улсын харцага цол хүртлээ

hartsaga_okЦагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны бөх, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, хамгаалалтын 3-р хэлтсийн хамгаалалтын офицер, цагдаагийн ахмад Нямаагийн Батзаяа Монгол Улсын харцага цол хүртлээ.
Улсын харцага Н.Батзаяа нь ардын хувьсгалын 89-н жилийн ойн их баяр наадмаар улсын заан Ц.Мягмарсүрэнгээр тав давж, улсын начны болзол хангаж байжээ. Улсын заан Чадраалбалын Бямбадоржийн шавь юм байна.
Н.Батзаяад цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн халуун баяр хүргэж байна.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.08.21/ Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Р.Батболд, Ц.Мөнхбат …