Баянзүрх дүүрэгт спорт цогцолбор барина

59c21ba44fc9177ebig Баянзүрх дүүрэгт 1000 хүний суудалтай спорт цогцолбор барихаар болжээ.

Уг спорт цогцолборыг Баянзүрх дүүрэг ХI хороо, Ургах наран хорооллын урд, зам дагуу 0.5 га талбайд барихаар төлөвлөжээ. Мөн цогцолборт спортын болон спорт судлалын зориулалттай, тэнхлэгээрээ 62:7 х 48.7 метр хэмжээтэй, зоорьтой, дөрвөн блокоос бүрдсэн 25 метр сэлэлтийн дөрвөн зам, шүршүүр, эмч, дасгалжуулалтын өрөө, саун зэрэг үйлчилгээний олон танхимтай, дөрвөн давхар цогцолбор болох аж.

 Одоогоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар уг төсөлд нээлттэй тендер зарлаад байгаа бөгөөд тендерт нийт найман компани материал ирүүлсэн байна.

Г.Сонор

ugluu-logo

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …