Тулгар төрийн 2224, Их Монголын 809, Ардын Хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Буриад сурын харваанд Ховд, Баян- Өлгий, Завхан, Өмнөговь, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Дорнод зэрэг аймгийн хот хөдөөгийн эрэгтэй 120 гаруй, эмэгтэй 42, нийт 160 гаруй харваачид 8 зураахай дээр цэц мэргэнээ сорьж,
Эрэгтэй харваачдаас:
1-р байранд Дорнод аймаг Баяндун сум Аш- Авгад ХХК-ийн харваач, Буриад сурын хошой мэргэн, олон улсын хамжээний мастер Ойдовын Сүхбаатар 58/8 оноогоор
2-р байранд хэнтий аймгийн Дадал сумын уугуул, хангарьд спорт хорооны харваач Нямсүрэнгийн Өлзийхутаг 58/ 7 оноогоор
3-р байранд Алдар спорт хороо, Жем интернешнил ХХК- ийн харваач Базарын Батбаатар 58/ 5 оноогоор
4-р байранд Өмнөговь аймаг, Номгон сум, 5 толгой трасс ХХК- ийн харваач Дүргэн Чулуунбаяр 58/ 4 оноогоор
5-р байранд Өмнөговь аймаг, тавантолгой трасс ХХК-ийн харваач Жанчивийн Баттөмөр 57/ 6 оноогоор тус тус орсон байна.
Эмэгтэй харваачдаас:
1-р байранд Хөвсгөл аймгийн уугуул, СБД-ийн тамирчин, Хот Монгол групп, Алтандуулга компанийн харваач Жүгдэрхүүгийн Нямдаваа 55/ 8 оноогоор
2-р байранд Дорнод Хөлөнбуйр сумын уугуул, Баяндун сумын харъяат, шинэ налайх багийн харваач Чагнаадоржийн Гандаваа 54/ 9 оноогооор
3-р байранд Өмнөговь аймаг Баяндалай сумын уугуул, Таван толгой трасс ХХК-ийн харваач Батмөнхийн Сугир 54/ 3 оноогоор
4-р байранд Дорнод аймаг Дашбалбар сумын уугуул, ХУД, Петровис компанийн харваач Батын Бутваан 53/ 5 оноогоор
5-р байранд Сэлэнгэ аймаг Ерөө сумын уугуул, Алдар, Жем интернешнил кампанийн харваач Санжаадоржийн Энхтунгалаг 51/ 4 оноогоор орсон байна.
Энэхүү харвуул тэмцээнийг 14 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр амжилттай зохион байгууллаа.
Спортын мастерын болзол хангасан харваачид:
1. Н. Өлзийхутаг -58/ 7 оноогоор
2. Д. Чулуунбаяр – 58/ 4 оноогоор
3. Ж. Баттөмөр – 57 / 6 оноогоор
Спортын дэд мастерын болзол хангасан харваачид:
1. Б. Мөнхтөр – 56 / 7 оноогоор
2. Ж. Болд – 56 /3 оноогоор
3. Б. Пүрэвсүрэн – 55 /7 оноогоор
4. Ж. Мөнхбаатар – 55 /15 оноогоор
5. З. Сүлдболд – 54 /7 оноогоор
6. Б. Пүрэвжаргал – 54 /4 оноогоор
7. д. Бат- эрдэнэ -54 /4 оноогоор
8. Э. Ганчулуун – 54 оноогоор
9. Б. Сугир – 54 /4 оноогоор