Дархан аварга цолны “бонус”

content_11716120_871855299564962_514026702_nБөхдөө хайртай  Монголчууд  хэзээнээсээ хүчит бөхчүүдээ хүндэтгэж ирсэн  түүхэн уламжлалтай. Харин  өнөөгийн бөхчүүд маань ард түмнийхээ  хүндэтгэлийг дааж чадаж байгаа юу гэдэгт эргэлзмээр. Энэ жилийн баяр наадмын өмнө дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар бөхийн барилдааны зүүн жигүүрийг манлайлах асуудал дээр маргалдан энэ маргаан  нь наадмын урд өдөр хүртэл үргэлжилж, ахмад бөх Дархан аварга Х.Баянмөнх тэднийг маргалдсаар байвал гарч  Зүүн жигүүрийг манлайлна гэснээр А.Сүхбат аварга барилдахгүй гэж энэ маргаан эцэс болсон.

Тэгж байтал зүүн жигүүрийг манлайлсан Дархан аварга Г.Өсөхбаяр  5-ын  даваанд  өөрийн  амласан бөх болох  Улсын начин Н.Батзаяад наадамчин олны нүдэн дээр  гурвантай өвдөг “шороодлоо”. Эхнийх нь барьц сонгуулсан барилдааны үед Батзаяа начин Өсөхөө аваргын хойно нь гарч  хойноос нь гуд татан унагахад мань аварга засуулаасаа зуурсаар унаагүйд тоцон дахин барилдахаар болсон.

Хоёрдох удаа Н.Батзаяа начин Өсөхөө аваргыг гуд татан   толгойг нь уургалан 2 өвдгийг нь ээлж дараалан  газар шүргүүлсэн. Хиймэл зүлэгт олон сул тал байдгийн нэг нь  шороодсон өвдөг шороо тоос болж мэдэгдэлгүй өнгөрөх явдал юм билээ. Мөн л аварга унаагүй гэснээр барилдаан цааш үргэлжилсэн.

Гуравдах удаагаа  Өсөхөө аварга өөрийн талаар барьц сонгон Батзаяа начныг мордсон боловч өөрөө түрүүлж тохой нь газар  шүргэн унасан. Гэвч Өсөхөө аварга унаагүй гэж мэлзсэн тул  телевизийн камерийг унаашруулан байж аваргын тохой түрүүлж хүрснийг өөрт нь харуулснаар сая нэг  Өсөхөө аварга Батзаяа начинд тахимаа өглөө.

Дархан аварга Г.Өсөхбаяр  Батзаяа начинд 3 унаа унаснаас гадна барилдааны явцад  хөлийн цэцийн асарт очиж амрах, түр бүү  хэл Батзаяа начин барилдая гэж очиход үл  тоон  хүлээлгэсээр сүүдрэвчин дор   тухлан, аягатай цай уунгаа, эгээтэй л амарч хэвтсэнгүй. Аваргын энэ үйлдлийг харсан төв цэнгэлдэх доторхи наадамчин олон болон цэнхэр дэлгэцээрээ үзэн суугаа олон арван монголчууд түүнд дургүйцлээ илэрхийлсэн. Ямар  сайндаа л “Дархан аварга цолыг 2 удаа унасан ч унаагүйд тооцох эрх, барилдааны явцад амарч тухлан, халуун сав цай уух бонус” дагалддаг юм байна гэж хүмүүс ярилцахав даа.

Өсөхөө  аваргыг зүүний магнайд гарна гэж А.Сүхбат аваргатай “дайтахын оронд”  наадмын бэлтгэлээ сайн базааж байхгүй яав даа гэж хэлэх хүн олон байна. Начны даваанд амласан бөхдөө өвдөг шороодож байгаа Дархан аварга маань үүнээс  хойш дархан аваргын нэр хүндийг өндөрт өргөөд эртхэн шиг  зодог тайлсан нь дээр биз дээ.0ba35d7be669d466original

Өсөхөө аваргын Батзаяа начинтай барилдсан барилдааныг “Гарьд магнай” кинон  гардаг “Дондогдулам хатны бөх” гэж хошиглосон  эвлүүлэг хүртэл хийгээд амжсан байна.

 

Эх сурвалж: Undesten.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …