Газрын байршил тогтоож, газар эзэмших эрх олголоо

p19qaaj8bab2d16cf72u1ad31l01Нийслэлийн Засаг дарга “Газрын байршил тогтоож, газар эзэмших эрх олгох тухай” А/611 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Яармаг орон сууцны хорооллын гадна цэвэр, бохир усны шугамын трасс, бохир усны өргөлтийн насос станцын барилга байгууламж, цахилгааны шугамын трасст Хан-Уул дүүргийн 4, 5 , 6, 7, 8, 9, 10, 16 дугаар хороодын нутаг дэвсгэрт 236911 м2 газрыг инженерийн шугам сүлжээний зориулалтаар, Солонго орон сууцны хорооллын ус хангамжийн шугам сүлжээний трасст Баянгол дүүргийн  20 дугаар хорооны нутаг дэвсгэрт  20428 м2, ариутгах татуургын  шугам сүлжээний трасст Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6711м2 газрыг инженерийн шугам сүлжээний зориулалтаар Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д тус тус 15 жилийн хугацаатай эзэмшүүллээ.
Дээрх инженерийн байгууламжийн төлөвлөлтийн шийдлийг хянан батлах, газрын мэдээллийн санд бүртгэхийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо.
Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрд  даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Монгол Улсын хөгжлийн төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх асуудлаар НҮБХХ-тэй санал солилцов

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн (НҮБХХ) Монгол дахь Суурин …