Гэмт хэрэг, зөрчлийн 10568 дуудлага мэдээлэл хүлээн авсан байна

imgНийслэлд авто эргүүлийн 68 чиглэл, явган эргүүлийн 160 чиглэл, цагдаагийн 25 дэд хэсэгт 506 алба хаагч 2015 оны 07 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд гудамж талбай, олон нийтийн газар хэв журам сахиулах эргүүлийн үүрэг гүйцэтгэж, гэмт хэрэг, зөрчлийн 10568 дуудлага мэдээллийг иргэд байгууллага, аж ахуйн нэгжээс хүлээн авч шалган, бүртгэл хяналтын хуудас бичиж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж зөрчил гаргасан 817 хүнийг саатуулж, зөрчил гаргасан 5935 хүнийг 44.168.000 төгрөг, 13 аж ахуйн нэгж, албан тушаалтанг 1.126.000 төгрөгөөр тус тус торгож, цагдаагийн алба хаагчдаас 32 гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүлж, таслан зогсоож ажилласан.

Төв цэнгэлдэх хүрээлэн орчим Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 60 алба хаагч хэв журам сахиулж, зөрчил гаргасан 16 иргэнийг түр саатуулах байранд хүргэн өгч, яаралтай тусламж 103-д 2 хүнийг хүлээлгэн өгч, 14 иргэнийг 70.000 төгрөгөөр торгож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 4 төрлийн 1678 ширхэг санамж, сэрэмжлүүлгийг иргэдэд тарааж ажиллажээ.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …