Энэ онд тэтгэвэрт гарах хүмүүс өөрт ашигтай нөхцлөөр тэтгэврээ тогтоолгоно

19f044649e71843c16ad22e026816d45_x31960 онд төрсөн, энэ онд тэтгэвэрт гарах хүмүүс өөрт ашигтай нөхцлөөр тэтгэврээ тогтоолгоно. Учир нь нэрийн дансны хуулиар иргэд тэтгэвэрт гарвал зарим даатгуулагчийн тэтгэвэр харьцангуй бага тогтоогдохоор байгаа юм.  Тиймээс энэ байдлыг харгалзан үзэж дээрх иргэдийн тэтгэврийг хоёр аргаар бодож үзээд аль өндөр гарч байгаагаар нь тэтгэврийг тогтооно гэж  Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны газрын дарга н.Мөнхзул хэллээ.

Түүнчлэн 1960 оноос хойш төрсөн, энэ жил тэтгэвэрт гарах иргэд нэрийн дансныхаа үлдэгдлийг нийгмийн даатгалын ерөнхий газрын ndaatgal.mn гэсэн хаягаар орж шалгах боломжтой. Мөн нийслэлийн 5 дүүрэгт байрлуулсан үйлчилгээний цахим машинаас энэ мэдээллээ авч болох юм байна.

Эх сурвалж: www.mnb.mn

Санал болгох мэдээ

Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж  Авлигын гэмт хэргийн улмаас …