
“Найрсаг Улаанбаатар”, “Найрсаг Баянгол” хөтөлбөрийн хүрээнд “Баянгол номадик фестиваль” арга хэмжээг энэ сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэ баасан гараг буюу 17-ны өдөр Улаанбаатар паласын дотор танхимд баярын хурал, хүндэтгэлийн тоглолттой бол гадаа талбайд “Баянголын үдэш” шоу тоглолт болох юм. Мөн 18-ны өдөр Хүй долоон худагт гурван насны морьдын уралдаан, хүчит бөхийн барилдаан, үндэсний сурын харваа эрийн гурван наадамд иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.
Хөгжил дагуулсан хагас зуун жилийн түүхийг хамтдаа бичилцсэн иргэд та бүхэндээ баярын мэнд дэвшүүлье.