Хөтлөгч Б.Тамирын гэргийн бие сайжирчээ

32_2c7f8facfef0926b18f6c3bf3cc6749dcf290531Цэнхэр дэлгэцээр өдөр бүр улс эх орны цаг үеийн шуурхай мэдээг дамжуулан хүргэдэг мөн олон сонирхолтой нэвтрүүлгийг бэлтгэн үзэгч түмнийхээ мэлмийг мялаадаг нэвтрүүлэгч Б.Тамирыг уншигч та эс андахгүй ээ. Түүнийг ирээдүйн Цоодол хэмээн мэргэжлийн хүмүүс үнэлдэг.

Гэвч хэдэн сарын түүний гэр бүл таагүй мэдээг сонссон юм.  Тодруулбал, нэвтрүүлэгч залуу гэргий М.Болормаатайгаа 2013 онд танилцаад  хуримаа хийжээ. Гэтэл хамтдаа амьдралаа эхлүүлээд  6 сарын дараагаар хайртай ханийх нь бие муудаж эхэлсэн байна.

Ингээд 2014 онд өвчний ерөнхий оношийг тодруулахад маш ховор тохиолддог ясны хорт хавдар гэсэн аймшигт хариуг сонсжээ. Тэд химийн эмчилгээ, туяан эмчилгээ зэргээр маш олон эмчилгээ хийлгэсэн боловч түүний бие сайжрахгүй л байгаа юм. Тэдний мэдээлэл интернэт ертөнцөд цацагдаж эхэлсэнээс хойш маш олон хүмүүст хүрч чин сэтгэлийн дэм, урам хайрласаар байгаа төдийгүй тэднээр бахархаж байгаа юм. Ийнхүү тэдний энэхүү их хайрын хүчинд тулгуурлан ангийн хамт олон, найз нөхөд нь “Хайрын хүч” тоглолтыг зохион байгуулсан.

Тэгвэл өнөөдөр  “Сайн байцгаана уу манайхаан? Хотол олноороо сайхан наадсан уу? Би удахгүй эмнэлэгээс гарнаа! Эмчилгээ сайн байгаа шүү” хэмээн баярт мэдээг дуулгалаа.

Уншигчдынхаа өмнөөс хосууддаа эрүүл энхийг хүсэн ерөөе.

dn268657235201507160636

Эх сурвалж: www.dorgio.mn

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …