БНСУ-ын Гёнги мужтай найрамдалт хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

0f44456248eaf0acc0223879f16efc97Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд Найрамдах Солонгос Улсын Гёнги мужийн захирагч Нам Кюм-Пилийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хот ба БНСУ-ын Гёнги мужийн хооронд эдийн засгийн харилцан ашигтай төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, найрамдалт хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хот, БНСУ-ын Гёнги мужтай хамтран худалдаа болон эрүүл мэндийн салбарт харилцан туршлага судлан ажиллахаар тохиролцлоо. Үүнд:

  • Худалдаа, эрүүл мэнд, шинжлэх ухаан, технологи, соёл урлаг болон аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах.
  • Талууд харилцан мэдээлэл солилцох, боловсон хүчний чадавхийг сайжруулах зорилгоор харилцан төлөөлөгчид ажиллуулж, байнгын харилцааг дэмжих
  • Харъяа байгууллагуудын болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих
  • Ерөнхий боловсролын сургуулиудад Смарт анги төслийг өргөжүүлэн хамтран хэрэгжүүлэх зэрэг тодорхой ажлуудыг гүйцэтгэх юм.
Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Олон чиглэлээр хамтарч ажиллах болсондоо таатай байна. Смарт сургалтыг хөгжүүлэхэд бидний зүгээс бүх талаар дэмжиж ажиллах болно. Манай хотод тавтай зочлоорой. Мөн Зүүн Хойд Азийн хотын дарга нарын Форумын хүрээнд “Ногоон хөгжил” сэдэвчилсэн хурлын талаар танилцуулж, урилгыг гардуулах болно” хэмээн онцлон хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …