ЦЕГ болон ТОСК хамтран ажиллах гэрээ байгууллаа

turiin-3Цагдаагийн Ерөнхий газар болон  “Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчит үйлдвэрийн газартай  хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис, “Төрийн орон сууц” корпорацийн  Ерөнхий захирал А.Ганбат,  Тэргүүн дэд захирал  Д.Алтанхуяг, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар Ц.Батсүх,  ЦЕГ-ын хангамжийн газрын дарга,  дэд комиссар Д.Амарсайхан болон албаны бусад хүмүүс оролцлоо.

turiin-4Энэхүү хамтын ажиллагааны гол зорилго нь  Төрийн орон сууцны корпорацийн  захиалгаар, төв, орон нутагт  цаашид баригдах, баригдаж байгаа болон ашиглалтанд орсон  “Буянт ухаа-1,2” хорооллын орон сууцанд цагдаагийн алба хаагч,  ажиллагсадыг хамруулах,  Цагдаагийн Ерөнхий газрын хүсэлтийн дагуу цагдаагийн албан хаагч, ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд хамтран ажиллахаар боллоо.

Цагдаагийн байгууллагаас 1000 албан хаагчийг орон сууцанд хамруулах хүсэлт тавьсан ч энэхүү гэрээний хүрээнд эхний удаа 100 алба хаагчид олгох боломжтой  болжээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Гашуунсухайт боомтод хууль бусаар газар эзэмшиж, төрийн мэдлийн зам ашиглаж байсан “Смарт Эко Транс” компанитай холбоотой тогтоолыг хүчингүй болгоно

Засгийн газрын 2022 оны 95, 349 дүгээр тогтоолын дагуу автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах …