Арслан Э.Оюунболд, МУГЖ Г.Ариунбаатар нар цол нэмлээ

63ft6lgf7jt2qg84jflj5m52q7Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94-н жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, арслан цол хүртсэн цагдаагийн ахлах дэслэгч Э.Оюунболд, Харцага цол хүртсэн цагдаагийн ахмад Н.Батзаяа, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд Гран при шагнал хүртсэн, МУГЖ, цагдаагийн ахлагч Г.Ариунбаатар нарт Цагдаагийн ерөнхий газраас хүндэтгэл үзүүлж, цол нэмэх арга хэмжээ боллоо.

Монгол Улсын харцага цол хүртсэн, Хамгаалалтын  гуравдугаар тасгийн хамгаалалтын офицер, цагдаагийн ахмад Н.Батзаяаг Цагдаагийн хошууч цолоор, ОХУ-ын нийслэл Москва хотноо зохион байгуулагдсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны гоцлол дуу дуулаачдын төрөлд тэргүүн байр эзэлсэн Төв аймгийн цагдаагийн газрын Заамар сум дундын цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Г.Ариунбаатарыг Цагдаагийн ахмад цолоор, Ардын хувьсгалын 94-н жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд ес даван түрүүлж, монгол улсын арслан цол хүртсэн, Хэнтий аймгийн цагдаагийн газрын Баянхутагт сумын цагдаагийн ахлах дэслэгч Э.Оюунболдыг Цагдаагийн ахмад цолоор, “Цагдаагийн төлөө” тэмдгээр, Хүч спорт хорооны туслах дасгалжуулагч, цагдаагийн ахлагч С.Миеэрагчааг  “Цагдаагийн төлөө” тэмдгээр тус тус шагнаж, ажлын амжилт хүсч, баяр хүргэв.

Д.Ундрах /24tsag.mn/

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …