Баярын өдрүүдэд 377 эх төржээ

bf8fde39514d0aeforiginalБаяр наадмын өдрүүдэд Нийслэлийн Түргэн тусламжийн төв нийт 7605 дуудлага хүлээн авснаас  1375 буюу 18.1 хувь  хүүхдийн дуудлага ,1277  нь зүрх судасны өвчлөлийн дуудлага  дийлэнх хувийг эзэлсэн бол  12.6 хувь нь осол гэмтэл, 8.5 хувь нь архины хордлого , 8.1 хувь нь хоолны хордлого, 5.0 хувь нь төрөх, бусад дуудлага 47.6 хувийг тус тус эзэлсэн байна.

 Нийслэлийн Амаржих газруудад нийт 377 эх төрж, өрхийн эрүүл мэндийн төвүүдээр 7589 хүн үйлчлүүлж, эмнэлэгт шинээр 1113 хүн хэвтсэн байна.

Төв цэнгэлдэх хүрээлэнд 193,  Хүй долоон худагт 38, мориноос унаж бэртсэн 16, нийтдээ 247 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай үзүүлжээ.

Нийслэлийн хэмжээнд нийтийг хамарсан  хоолны болон архины хордлого, осол гэмтлийн ноцтой тохиолдол гараагүй бөгөөд нас баралт 9 гарсны  3 нь усанд живж амиа алдсан байна.

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” төрийн бус байгууллага болон БНСУ-ын “Rotary International District 3750” нар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа

“Тэрбум мод” төрийн бус байгууллага болон БНСУ-ын “Rotary International District 3750” нар хамтын ажиллагааны санамж …