Үндэсний их баяр наадмын үеэр Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015оны 6 дугаар сарын17-ны өдрийн А/332 дугаар захирамжаар Улсын баяр наадмын арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулан төлөвлгөө гарган ажилласан юм.
Худалдаа, үйлчилгээ явуулах хүсэлтэй 140 гаруй аж ахуйн нэгж, иргэдийн хүсэлтийг дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтэс хүлээн авч, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэстэй хамтран “Хүнсний аюулгүй байдлыг хангах хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх ”, “Галын аюулгүй байдлыг хангаж ажиллах” талаар уулзалт зохион байгуулж, зөвлөмж, санал өгсөн.
Худалдаа, үйлчилгээ явуулах 140 аж ахуйн нэгж, үүнээс 20 аж ахуй нэгж, 70 иргэн хоолны чиглэлээр, хүнсний худалдааны чиглэлээр 30, үндэсний гар урлал, бэлэг дурсгалын чиглэлээр 15, хүүхдийн тоглоом тоглуулах чиглэлээр 2, зураг авах 3 үйлчилгээний цэгийг төв цэнгэлдэх хүрээлэнгийн 5-9 секцэнд гаргажээ.
Мөн аюулгүй ажиллагааны үүднээс “Юнигаз” ХХК-ийн хамт олон 7 дугаар сарын 10,11,12 -ны өдрүүдэд аж ахуй нэгжид баллонтой хийг угсарч өгөн хэрхэн хэрэглэх талаар зааварчилгаа өгсөн бөгөөд үйл ажиллагаа хэвийн явагдаж ямар нэгэн осол зөрчил гараагүй. Хараагүйчүүдийн үйлдвэртэй хамтран ажиллаж 270.000 цаасан уутыг худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага иргэдэд борлуулж, хүнсийг шаардлага хангасан сав баглаатайгаар худалдаалах ажлыг зохион байгуулжээ.