ТНБД Ж.Хатанбаатарыг чөлөөлж, оронд нь А.Эрдэнэтуяаг томилжээ

big288Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь А.Эрдэнэтуяаг томилжээ. Мөн Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ганцэцэг өөр ажилд шилжсэнтэй холбоотойгоор түүний оронд  П.Гантулгыг томилсон байна.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон А.Эрдэнэтуяа нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргаар ажиллаж байсан нэгэн юм. Эрүүл мэндийн сайд Н.Удвал яамныхаа Төрийн нарийн бичгийн дарга, доктор Ж.Хатанбаатарыг ажлаас нь халуулахаар Засгийн газрын тэргүүнд хандсанаар ийнхүү шийдвэр гаргажээ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол эр хүн” үндэсний III чуулган Төрийн …