Автобусны цахим картыг 3600 төгрөгөөр худалдан авна

143735869055ac5a624b5acЭнэ сарын 24-ний өдрөөс нийтийн тээвэр цахим төлбөрийн системд албан ёсоор шилжинэ. Одоогоор том оврын 1100 автобусанд цахим системийн тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Иргэд нийтийн тээвэрт зорчих цахим картыг автобусны буудлын ойролцоо байрлах “Карт борлуулах төв”-өөс авах боломжтой юм байна.

Цахим картыг 3600 төгрөгөөр худалдан авч, өөрийн боломжоороо цэнэглэх гэнэ. Картыг цэнэглүүлэхдээ ч “Карт борлуулах төв”-д хандана. Гэхдээ картын цэнэглэлтийн асуудлыг цахимд шилжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд гар утас, АТМ, интернетээр автобусанд зорчих картаа цэнэглэх боломжийг бүрдүүлэх гэнэ.

Харин нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчдог хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, цагдаад дүүрэг, хороогоор нь, оюутнуудад Оюутны холбоогоор нь дамжуулж цахим картыг олгохоор болжээ.

Санал болгох мэдээ

“Хангарди” спортын наадмын шигшээ тэмцээн арваннэгдүгээр сарын 20-24-нд болж байна

Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/1345 дугаар захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын “Хангарди” спортын наадмыг …